МОНОС ХҮНС ХК БОЛОН ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК "ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ"-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
2026.05.12
Монос Хүнс ХК нь Голомт Капитал ҮЦК-тай “Зах зээл үүсгэгч” буюу “Market Maker”-ийн хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Ингэснээр Монос Хүнс ХК-ийн “MFC” хувьцаа нь Монголын хөрөнгийн зах зээлд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж буй анхны хувьцаа болж байна.
MFC East Log агуулахын бүтээн байгуулалтыг 82% хүргэж, стандартаа дахин баталгаажуулсан I улирлын тайлангаа ТУЗ-д танилцууллаа
2026.04.30
Хурлыг ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалж, Гүйцэтгэх захирал А.Отгондарь болон удирдлагын баг өмнөх хурлын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Үргэлжлүүлэн компанийн 2026 оны I улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үйлдвэрлэл, чанар, стандартын баталгаажуулалт болон стратегийн төслүүдийн хэрэгжилтийн явцыг ТУЗ-д танилцуулав.
Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгт Монос Хүнс ХК нэгдлээ
2026.04.22
Vitos SHOT, Цэнэг, Увдист брэндийн өтгөн барагшун, чацарганын цэвэр тос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлчилгээ, зөв хэрэглээний талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой.
Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тоо 7 жилийн хугацаанд 4.8 дахин өслөө
2026.04.16
Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо тогтвортой өсөж, 7 жилийн хугацаанд 4.8 дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл, оролцоо нэмэгдэж байгааг илтгэж буй юм.
Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Монос группийн цогцолборт зочиллоо
2026.04.14
Монгол Улсын хувийн хэвшлийн ууган төлөөлөгчдийн нэг, “Монгол оюун санааг дэлхийд таниулна” алсын хараатай Монос группийн үйлдвэрлэлийн цогцолборт өнөөдөр Австри, Беларусь, Франц, Сингапур зэрэг улс оронд Монгол Улсыг төлөөлөн ажиллах Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцлаа.
Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллага боллоо
2026.03.19
Монос Хүнс ХК нь хариуцлагатай үйлдвэрлэл, зохистой хэрэглээ болон үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөлтөөрөө дамжуулан Монгол Улсын усны нөөцийг хамгаалахад олон нийтийг уриалж, зөв зохистой ашиглахад манлайлал үзүүлсэн нь энэхүү шагналд хүрэх үндэс болжээ.