Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Хүний нөөц

Бидний нэг болсноор

    • Манай байгууллага ажилтан бүрийнхээ мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжсэн эерэг, таатай ажлын орчныг эрхэмлэдэг. Бид гүйцэтгэлд суурилсан, ил тод, шударга цалин урамшууллын тогтолцоог хэрэгжүүлж, ажлын онцлогт нийцсэн уян хатан цагийн хуваариар ажиллах нөхцөлийг санал болгодог.

      Түүнчлэн ажилтнууддаа эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэг, ойлголтоо тэлэх боломжийг олгож, эрч хүчтэй, бүтээлч, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын бодлого

 

Бид ажилд орох хүсэлт гаргасан хүн бүрийн эрх, эрх чөлөөг хүндэтгэн, тэгш боломжийг эрхэмлэдэг. Ажил горилогчдыг ур чадвар, туршлага, хандлагад нь үндэслэн шударгаар үнэлж, ажилд авах нээлттэй бодлогыг баримталдаг.

Олон нийтийн арга хэмжээ
  • Шинэ Жил

  • Монос Бахархлын өдөр

  • "Бид нэг хүсэлтэй" спортын их наадам