MFC East Log агуулахын бүтээн байгуулалтыг 82% хүргэж, стандартаа дахин баталгаажуулсан I улирлын тайлангаа ТУЗ-д танилцууллаа
2026.04.30
Монос Хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны I улирлын ээлжит хурал 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрт зохион байгуулагдлаа.
Хурлыг ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалж, Гүйцэтгэх захирал А.Отгондарь болон удирдлагын баг өмнөх хурлын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Үргэлжлүүлэн компанийн 2026 оны I улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үйлдвэрлэл, чанар, стандартын баталгаажуулалт болон стратегийн төслүүдийн хэрэгжилтийн явцыг ТУЗ-д танилцуулав.
Тайлант хугацаанд компанийн үйл ажиллагаа дараах онцлох үр дүнгүүдийг тайлагнав.

Үүнд:
• MFC East Log төслийн зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалт 82%-д хүрч, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
• Үйлдвэрлэлийн осолгүй, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллалаа
• Олон улсын SGS аудитад амжилттай хамрагдаж, стандартын нийцлийг баталгаажууллаа
• Шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

