Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

МОНОС ХҮНС ХК НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

2026.05.14

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Татварын газар хамтран нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.

Монос Хүнс ХК нь 2025 онд нийт 10.8 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарлаа.

Бид татвар, хураамжаар дамжуулан Монгол Улсын хөгжил, эдийн засагт хувь нэмэр оруулахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө бий болгохын төлөө тууштай ажиллаж байна.

Тухайлбал, 2025 онд хэрэгжүүлсэн үе шаттай ажлуудын үр дүнд:

• Усны зохистой хэрэглээг бүрдүүлж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээг өмнөх онтой харьцуулахад 44%-аар буурууллаа.

• ЭКОС зөөлөн усны хуванцрын хэрэглээг 30%-аар бууруулж, 154 тонн хуванцар хог хаягдал байгальд үүсэхээс сэргийллээ.

• Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг бүрдүүлж, 15%-ийн хэмнэлт хийв. 

• Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх хэмжээг 23%-д хүргэлээ.

• Дахин ашигласан саарал усны хэмжээг 22%-д хүргэв.