Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тоо 7 жилийн хугацаанд 4.8 дахин өслөө

Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тоо 7 жилийн хугацаанд 4.8 дахин өслөө

2026.04.16

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал компанийн Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурлын ирц 77.8 хувьтай байсан бөгөөд хурлын үеэр компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулж, компанийн үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) бүрэлдэхүүн болон 2025 оны үйл ажиллагааны тайланг ТУЗ-ийн дарга Х.Ананд танилцуулсан юм. Мөн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд хурлыг ТУЗ-ийн шийдвэрийн дагуу хараат бус гишүүн Н.Улаанхүү даргаллаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг санал хураалтаар шийдвэрлэв. Үүнд:

• Монос Хүнс ХК-ийн 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд ТУЗ-өөс өгсөн дүгнэлтийг 99.9 хувийн саналаар зөвшөөрөв.

• Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны төсвийг 99.8 хувийн саналаар баталлаа.


Мөн хурлын үеэр дараах асуудлуудыг хэлэлцэн танилцуулав. Үүнд:


• Компанийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн аудитын компанийн дүгнэлт
• Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн хурлаас гарсан тогтоол

• Компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт

• ТУЗ-ийн 2026 оны төсөв

Хуралд хувьцаа эзэмшигчид болоод үнэт цаасны компаниудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас оролцож компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтүүдтэй холбоотой асуултуудыг тавьж, удирдлагуудаас хариулт авлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо тогтвортой өсөж, 7 жилийн хугацаанд 4.8 дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл, оролцоо нэмэгдэж байгааг илтгэж буй юм.
Монос Хүнс ХК нь компанийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжин, анхаарал хандуулж, үнэлэлт дүгнэлт өгч байдаг хувьцаа эзэмшигчид, хамтран ажиллагч байгууллагууд болон хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.