Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

МОНОС ХҮНС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2026.03.17

Монос хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04-р сарын 15-ны Лхагва гарагийн 14:00 цагт Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/3 хаягт байрлах Монос хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн 3 давхарт байрлах хурлын танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 03-р сарын 25-ны өдөр

 

Хурлаар хэлэлцүүлэх асуудал:

1. Компанийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах

2. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн хурлаас гарсан  тогтоолыг танилцуулах

3. Компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцүүлэх

4. ТУЗ-ийн 2026 оны төсвийг хэлэлцүүлэх,

 

Хурлын материалтай танилцах:

1. Компанийн байранд ирж танилцах

2. Монос хүнс ХК-ийн https://monosfoods.mn/ цахим хуудасны “Хувьцаа эзэмшигчдэд” талбарт нэвтрэн танилцах

 

Урьдчилан санал өгөх: Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч компанийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх, эсвэл баталгаат шуудангаар 2026 оны 04 сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Утас: 89943525, 89986609

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС