Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллага боллоо

Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллага боллоо

2026.03.19

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус ба тэгш эрх" сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монос Хүнс ХК нь 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллага боллоо.

Уг арга хэмжээний хүрээнд гадаргын усны нөөцийг хөв цөөрөм байгуулах замаар нэмэгдүүлэх болон хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих, нуур цөөрмийг цэвэрлэж хамгаалан манлайлж ажиллаж буй хувь хүн, байгууллагуудыг үнэлж алдаршуулав.

Монос Хүнс ХК нь хариуцлагатай үйлдвэрлэл, зохистой хэрэглээ,  байгаль орчин нийгмийн засаглалын бодлого амлалтынхаа хүрээнд Монгол Улсын усны нөөцийг хамгаалахад, зөв зохистой хэрэглээнд олон нийтийг уриалж салбартаа манлайлж буй тул Усны элч байгууллагаар өргөмжилжээ.

Эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ.