Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК 2025 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 102% -ийн цэвэр ашгийн өсөлт үзүүллээ

Монос Хүнс ХК 2025 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 102% -ийн цэвэр ашгийн өсөлт үзүүллээ

2025.11.12

“Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) III улирлын ээлжит хурал 11 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд гишүүд 100 хувийн ирцтэйгээр оролцов. 

Хурлын үеэр компанийн удирдлагын баг ТУЗ-өөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг 100 хувь ханган хэрэгжүүлсэн талаар танилцуулж, мөн MFC East Log буюу Зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалтын төслийн явцын талаар танилцууллаа. Уг төсөл нь агуулахын талбайн хэмжээг 3,000 мкв-аар нэмэгдүүлэх чанар стандартад нийцсэн агуулахын бүтээн байгуулалт юм.

Мөн компанийн 2026 онд танилцуулахаар төлөвлөж буй шинэ бүтээгдэхүүнүүдийг ТУЗ-ийн гишүүдэд амтлуулан, санал сэтгэгдлийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаанд тусгаж ажиллалаа.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв:

  • “Монос Хүнс” ХК-ийн III улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулав
  • 2026 оны бизнес төлөвлөгөө болон төсвийг танилцуулан батлав
  • ТУЗ-ийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэв

ТУЗ-ийн зүгээс цаашид дараах чиглэлд анхаарч ажиллах санал, зөвлөмжийг гаргалаа:

  • Компанийн хувьцааны давуу тал, боломжуудыг олон нийтэд таниулан ажиллах 
  • Хөрөнгө оруулагч, харилцагчидтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын хувьд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, тогтвортой бодлого хэрэгжүүлэн ажиллах

ТУЗ-ийн дарга Х.Ананд хэлэхдээ:

Компанийн цэвэр ашиг энэ онд өмнөх оны мөн үеэс 102%-ийн өсөлт үзүүлсэн нь онцлох үзүүлэлт юм. Энэхүү амжилтыг гаргасан компанийн удирдлагын баг, нийт хамт олонд алга ташин баяр хүргэж амжилт хүслээ.