Монос Хүнс ХК 2025 оны цэвэр ашгаас 1.84 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
2026.02.17
Монос Хүнс ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар 2025 оны санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн баталж, тайлант жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах шийдвэрийг 26/01 тогтоолоор батлан, гаргалаа.
2025 онд компани стратегийн зорилтуудаа хэрэгжүүлж, борлуулалтаа 27 хувиар, цэвэр ашгийг 92 хувиар, үйлдвэрлэлийг 14 хувиар нэмэгдүүлсэн нь онцлох үзүүлэлт юм. Улмаар ТУЗ-ийн өнөөдрийн буюу 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэн батлав.
Тодруулбал, нэгж хувьцаанд 4.5 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд нийт 1,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах юм.
Энэ нь 2025 оны дөрөв дүгээр сард олгосон ногдол ашгаас 13%-иар өссөн үзүүлэлт билээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.