Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Монос группийн цогцолборт зочиллоо

Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар Монос группийн цогцолборт зочиллоо

2026.04.14

Монгол Улсын хувийн хэвшлийн ууган төлөөлөгчдийн нэг, “Монгол оюун санааг дэлхийд таниулна” алсын хараатай Монос группийн үйлдвэрлэлийн цогцолборт өнөөдөр Австри, Беларусь, Франц, Сингапур зэрэг улс оронд Монгол Улсыг төлөөлөн ажиллах Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын үеэр элчин сайд нар судалгаа шинжилгээ, эм, гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, холбогдох асуудлаар санал солилцож, олон улсын зах зээл дэх хамтын ажиллагаааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын хамгийн чухал үүрэг нь томилогдсон улс орондоо өөрийн улс орныг төлөөлөх, мөн бизнесийн хувьд өөрийн улс орны соёл, уламжлалыг илтгэх бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зэрэг ажлыг чухалчилдаг.

Монголын уламжлалт орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, олон улсын чанарын стандартын өндөр түвшинд үйлдвэрлэл явуулж буйтай биечлэн танилцсан элчин сайд нар сэтгэгдэл өндөр байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Монос групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн хүнсний чиглэлээр дотоодын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын зах зээлд нэвтрэх стратегиа идэвхтэй хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү айлчлал нь хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх чухал алхам болсон юм.