Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монгол чацарганын тос 80 орчим төрлийн аминдэм, эрдэс бодис агуулдаг

Монгол чацарганын тос 80 орчим төрлийн аминдэм, эрдэс бодис агуулдаг

2025.12.08

Монголын өргөн уудам тал, хангайн уулсын хормойд ургадаг зэрлэг чацаргана бол зүгээр ч нэг жимс биш, байгаль эхийн бидэнд өгсөн хамгийн үнэ цэнтэй эмийн ургамлын эх сурвалж юм. Нарны илчээр гүйцэд боловсордог чацарганыг “хаан” жимс гэж нэрлэдэг нь хүний эрүүл мэндэд үзүүлдэг онцгой нөлөөлөлтэй нь холбоотой. Учир нь чацарганын тос нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй олон төрлийн аминдэм, антиоксидант, тосны хүчлээр баялаг тул цус төлжүүлэх, дархлаа дэмжих, эд, эс нөхөн сэргээх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг орчин үеийн шинжлэх ухаан баталсаар байна.

Манай эрдэмтэн, судлаачид, тэр дундаа Эм судлалын хүрээлэнгийнхэн уг ургамлын найрлага, биологийн идэвхт бодисыг гүнзгий судлан, дэлхийн судалгаа шинжилгээний түвшинд хүргэх томоохон ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн билээ. Тэдний судалгаагаар, монгол чацаргана нь бусад бүс нутгийнхтай харьцуулахад бета буюу β-каротин, Е аминдэм, полифенол, флавоноидын агууламж өндөртэй, хүйтэн уур амьсгалд дасан зохицох явцдаа илүү хүчтэй антиоксидант систем үүсгэдэг болохыг тогтоов.

Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, доктор С.Чимэгцэцэг энэ талаар “Монгол чацарганын тос нь эсийн түвшинд нөхөн төлжих үйл явцыг дэмждэг. Бид тосны бүтцэд агуулагддаг палмитолийн хүчил, тосны хүчлүүд, полифенолын хослолыг судалж, хүний биед олон төрлийн эерэг нөлөө үзүүлж буйг нь молекулын түвшинд баталсан” гэжээ.

Уламжлалт хэрэглээнээс үйлдвэрлэлд шилжсэн нь

Монголчууд эртнээс чацарганыг ханиад, томуу, элдэв шарх, түлэгдэлт, ходоодны өвчин, арьсны эмгэгийн үед хэрэглэж ирсэн уламжлалтай. Өвөл, хаврын улиралд чацарганын тосыг хүнсэндээ хэрэглэснээр биеийн дархлааг тэтгэж, цусны эргэлтийг сайжруулдаг гэж үздэг байв. Чацарганын талаарх хүн ардын энэхүү мэдлэг нь эдүгээ цагт шинэ зууны шинжлэх ухаанаар баталгаажиж, эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүний гол түүхий эд болоод байгаа.

“Монос”-ын эрдэмтэд “хаан” жимсний тосны уламжлалт хэрэглээг орчин үеийн технологитой хослуулж, биологийн идэвхт найрлагыг нь алдагдуулахгүйгээр хадгалах арга нэвтрүүлсэн нь “Увдист” брэндийн чацарганын тос юм. Ингэснээр бүтээгдэхүүний найрлагад агуулагдах тосны хүчил, антиоксидант, аминдэмүүдийн идэвх байгалийн жимсээрээ хадгалагдаж, хүний биед илүү үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлжээ.

Ийнхүү чацарганын тосыг ходоодны шарх, түлэгдэлт, хөлдөлт, арьсны хуурайшилт, шархны нөхөн төлжилтөд эерэг үр дүн үзүүлж буйг нь баталсны үндсэнд эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг болоод буй нь энэ юм.

100 хувь байгалийн, нэмэлт будагч агуулаагүй гэдгээрээ давуу талтай

Цаг агаарын эрс тэс нөхцөл, хөрсний онцлог, Төв Азийн өндөрлөг газар ургадаг зэргээсээ шалтгаалан монгол чацаргана нь С аминдэм, тосны хүчлийн агууламж ихтэй, энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр байдаг аж. Тосны найрлагад нь 80 орчим төрлийн биологийн идэвхт бодис, аминдэм, эрдэс агуулагддагийг хэдийн судалж тогтоосон билээ. Тухайлбал, Омега-3, 6, 7, 9 тосны хүчил, А, Е, С, К, D, Р, В1, В2, В5, В6 бүлгийн витамин тэргүүтэй 20 орчим төрлийн биологийн идэвхт нэгдэл байдаг. “Хаан” жимсийг аравдугаар сарын дунд үеэс эхлэн хураахад эдгээр идэвхт нэгдлийн агууламж нь хамгийн өндөр байдгийг ч нотолжээ.

Монгол эрдэмтдийн гарган авсан чацарганын төрлийн бүтээгдэхүүнүүд нь 100 хувь байгалийн гаралтай, нэмэлт будагч, хадгалалтын бодис агуулаагүй гэдгээрээ давуу талтай. Тос гарган авах үйл явц нь олон улсын GMP стандарт хангасан лабораторид хийгддэг бөгөөд бүтээгдэхүүн бүрийн шошгод найрлага, хэрэглэх зааврыг стандартын дагуу бичсэн байдаг тул айх аюулгүй.

Манай улс чацаргана жимсний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгааг 1980-аад оноос эхлүүлж, түүнээс хойш тасралтгүй хийсээр сүүлийн арван жилд шинжлэх ухааны лабораторийн түвшинд системтэй хөгжүүлсний дүнд өнөөдрийн амжилтад хүрсэн гэдэг. Үүнийгээ улам нарийвчлан өдгөө орон нутгийн түвшинд буюу Дархан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай зэрэг бүс нутгийн сорт, тосны гарц, чанарын ялгааг судалж байна.

Яагаад чацарганын цэвэр тос гэж?

Чацаргана жимсний мод нь өргөстэй, түүхэд хэцүү ч тэр хэрээр хүний биед нэн чухал тосны хүчлүүдийг агуулсан, байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Сүүлийн жилүүдэд зохисгүй хооллолт, амьдралын буруу хэвшил, хорт зуршил, орчны бохирдол зэргээс шалтгаалсан өвчлөл нэмэгдсээр байгаа. Эрүүл мэндийн эдгээр тулгамдсан асуудлыг бид эх орны хөрсөнд ургасан байгалийн “Увдист” чацарганын цэвэр тосоор шийдвэрлэх боломжтой аж. Судалгаагаар, өдөрт 1-2 мл тос хэрэглэсэн хүмүүсийн арьсны уян хатан байдал 12, хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг есөн хувиар сайжруулж буйг тогтоожээ. Цэвэр тосыг өглөө, оройдоо амны халбагаар хэрэглэхэд таны бие дотроосоо болон гаднаасаа ч гэрэлтэх болно. Мөн чацарганын цэвэр тос нь:

ü Арьс, салстыг нөхөн төлжүүлэх үйл явцыг өдөөх

ü Шархны нөхөн төлжилтийг дэмжих

ü Эмэгтэйчүүдийн өвчин

ü Зүрх, судасны системийн эмгэг

ü Тархины судасны нарийсал

ü Умайн хүзүүний үрэвслийн үед гэмтсэн салстыг нөхөн сэргээх

ü Бие махбодыг витамины дутагдлаас сэргийлэх

ü Элгэнд өөх тос хуримтлагдахаас хамгаалах

ü Бодисын солилцоо, биеийн эсэргүүцлийг сайжруулах

ü Дотоод эрхтний салстын нөхөн төлжилтөд дэмжлэг үзүүлэх

ü Цус төлжүүлэх, холестерин бууруулах

ü Цацраг туяаны нөлөөг багасгах

ü Бүх төрлийн үрэвслийг намдаах

ü Судас хатуурах, яр шарх эдгээхэд

ü Эсийг хамгаалж, хөгшрөлтийг удаашруулахад тустай.

Дусал бүр нь үнэ цэнтэй

Хүн амын дунд ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их, хавдрын үзүүлэлтээр ч дэлхийд дээгүүрт ордог нь буруу хооллолт, стресс, хорт зуршил, амьдралын буруу хэвшлээс нь ихээхэн шалтгаалдаг. Тэгвэл ходоодоо хамгаалж, эрүүл хэв маягийг хэвшүүлэхийн тулд эмийн бус, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. “Увдист” чацарганын цэвэр тос танд туслах болно. Ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд тустай байгалийн энэхүү эрдэст бүтээгдэхүүнийг ууж, түрхэж болно. Амны хөндий, улаан хоолойн улайлт, шулуун гэдэснээс цус алдах, шамбарамын үед ч хэрэглэх боломжтой. Биеийн дотоод болон гаднах тэнцвэр алдагдахад хүртэл таны үнэнч туслагч болж чадна.

Өтгөн, тослог чанараараа бусад улсынхаас ялгардаг

Чацарганын тосны судалгаанд орчин үеийн биохимийн болон молекулын түвшний шинжилгээ чухал байр суурь эзэлдэг. Эм судлалын хүрээлэнгийн лабораторид ашиглаж буй спектрометрийн систем нь тосны найрлага дахь 200 гаруй бодисыг ялган тодорхойлох боломж олгодог. Үүнээс гадна чацаргана дахь антиоксидант нэгдэл нь эсийн мембраныг хамгаалж, хүний биеийн исэлдэлтийн стрессийг бууруулдаг болохыг нотолсон байдаг.

Эрдэмтдийн өөр нэгэн судалгаанд “Монгол чацарганын тосны өвөрмөц онцлог нь түүний биоидэвхт найрлагаас нь гадна өтгөн, тослог, чанараараа бусад улсынхаас ялгардаг” хэмээжээ.

Энэ мэт Эм судлалын хүрээлэнгийнхэн олон улсын лабораториуд, судлаачидтай хамтран патентжуулсан технологи бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдийг “хаан” жимсээс гарган авч, зах зээлд нийлүүлсээр буй нь монгол чацарганын үнэ цэнийг дэлхийд таниулах чухал алхам юм.

Дэлхийн зах зээлд ч дээд зэргийн түүхий эд

Сүүлийн арван жилд чацарганын тосыг дэлхийн олон оронд “superfood” хэмээж, эрүүл мэндийг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүний ангилалд багтаан, өргөн хэрэглэх болжээ. Тухайлбал, Финланд, Герман, Хятад, Энэтхэг зэрэг улс чацарганын тосыг зүрх, судасны өвчин, дархлаа дэмжих зориулалтаар ашиглаж байна. Хятад улс жил бүр 10-20 мянган тонн чацарганын тос үйлдвэрлэж, 60 хувийг нь эмчилгээний болон эрүүл мэндийн зориулалтаар экспортолдог. Дотоодын эрүүл мэндийн болон гоо сайхны салбарынх нь гол түүхий эд нь ч эл жимс болоод удаж буй. Мөн Финланд улс чацарганын тосыг “Nordic sea buckthorn oil” нэрээр экспортолдог аж. Эдгээр улсад чацарганын тосыг бодисын солилцоо сайжруулах, арьсны нөхөн төлжилтийг дэмжих, ходоод, элэг, хамгаалах зориулалтаар уух, түрхэх хэлбэрээр үйлдвэрлэн, чөлөөтэй арилждаг ажээ.

Түүнчлэн Европын хүнсний аюулгүй байдлын байгууллага (EFSA) чацарганын тосыг байгалийн гаралтай антиоксидантын эх үүсвэр хэмээн хүлээн зөвшөөрч, хүнс, эмийн зориулалтаар хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд чацарганын тосыг эрт дээр үеэс өргөн хэрэглэж ирсэн нь одоо ч хэвээрээ. Олон улсын зах зээлд чацарганыг энэ мэт дээд зэргийн түүхий эд хэмээн үнэлдэг байна.

Тэгвэл монгол чацаргана ч гэсэн биологийн идэвхт найрлага, экологийн цэвэр байдлаараа дэлхийд эн тэнцүү өрсөлдөх бүрэн боломжтой юм. “Увдист” чацарганын тос эл шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй шинжлэх ухаанд суурилсан үндэсний брэндийн хөгжлийн загвар болж буйгаараа онцлогтой.