Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
2025 онд Монос Хүнс ХК борлуулалтаа 27%, цэвэр ашгаа 92%, үйлдвэрлэлээ 14%-иар өсгөлөө

2025 онд Монос Хүнс ХК борлуулалтаа 27%, цэвэр ашгаа 92%, үйлдвэрлэлээ 14%-иар өсгөлөө

2026.02.16

Монос Хүнс ХК-ийн 2025 оны жилийн эцсийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) хурал 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 91 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр Гүйцэтгэх захирал А.Отгондарь болон удирдлагын баг 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулж, стратегийн зорилтуудын хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнг ТУЗ-ийн гишүүдэд тайлагналаа.

Бид "Эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ” алсын хараан дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2025 оны хувьд байгаль орчны менежментийн тогтолцооны хэрэгжилтийг 95%-д хүргэсэн нь анхаарал татахуйц үзүүлэлт юм. 

2025 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

  • Цэвэр ашгийг өмнөх оны мөн үеэс 92%-иар өсгөв;
  • Борлуулалтын орлогыг өмнөх оноос 27%-иар өсгөв;
  • Хүү, татвар, элэгдэл хорогдлын зардлын өмнөх ашиг өмнөх оны мөн үеэс 102%-иар өсгөв;
  • Үйлдвэрлэлийг өмнөх оноос 14%-иар өсгөв;
  • MFC East Log- Зүүн бүсийн агуулахын бүтээн байгуулалтын үйл явц  47%-тай үргэлжилж буй бөгөөд 2026 оны II-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Улаанхүү өмнөх улирлын хурлаар өгсөн чиглэл, зөвлөмжүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж, бодит үр дүн гаргасан удирдлагын багийн шуурхай ажиллагааг сайшаасан юм.

ТУЗ-ийн дарга Х.Ананд компанийн хамт олны гаргасан үр дүнг үнэлж, цаашид тогтвортой өсөлт, үр ашигт ажиллагааг хадгалан бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг сануулан, багт баяр хүргэж амжилт хүслээ.